Super Mom

Хөөрхөн,ухаалаг,нийтэч,соёлтой,хайр дүүрэн SUPER ээжүүдийн групп...
Группын дүрэм:
1. Таны профайлд өөрийн зураг тавигдаагүй,хүйсийг мэдэх боломжгүй,худалдаа эрхэлдэг хуудас байх тохиолдолд группт элсэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.Мөн группт эрэгтэй хүн нэмэхийг хориглоно.Групп дотор ярилцсан хувийн нууцтай хамаарах мэдээллүүд,хувь хүний үзэл бодлоо илэрхийлсэн пост комментийг олон нийтэд тараахыг хориглоно.
2. Групп болон гишүүдтэй холбоотой мэдээлэл шинэ санаа өгөх,нэргүй пост тавиулахыг хүсвэл админуудтай холбогдоно уу?
3. Группын утга санаатай авцалдаагүй улстөрийн утга агуулга бүхий,бусдыг шашин болон садар самуунд уруу татсан,үймээн самуунд турхирсан элдэв төрлийн мэдээ мэдээлэл,хамааралгүй групп,худалдааны сүлжээ,худалдааны хуудаснуудын сурталчилгаа ,баримт нотолгоогүй хов жив, хэн нэгний нэр төрд халдсан баримтыг дэлгэн тавихыг хориглоно.Ийм төрлийн мэдээллийг тухай бүрт нь шууд устгана
3. Арилжаа худалдааны шинж чанар бүхий элдэв зар болон лайк гуйсан пост,бусад гишүүдийн постон доор лайк гуйх,элдэв пайжийг шейрлэж тавихыг хориглоно.Энэ төрлийн мэдээллийг тухай бүрт нь шууд устгана.
4. Группт пост болон коммент үлдээхдээ ёс бус үг хэллэг хэрэглэн бусдыг хараан доромжлохыг хориглоно.
5.Хүүхдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн постоо baby star гэх хүүхдийн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн зарын группээс асууна уу!
Дээрх хориглосон тохиолдлуудыг зөрчсөн тохиолдолд группээс хасах буюу удаа дараа группт эргэн орж зар тавьсан хүмүүсийг блоклох болно.
Та өөрт хэрэгтэй мэдээлэлдээ хариу аваагүй бол группын файлс дотор хайх буюу search талбарт оруулан хайна уу?Группын файлс дотор хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эмнэлгийн утас,хаяг гээд олон мэдээлэл байгаа.
Групп маань үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжин зарыг нь үнэгүй байршуулж байгаа тул ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдэд чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань админтай холбогдоно уу?
Мөн групп маань сайн үйлсийн аяндаа хандив цуглуулах зорилгоор төлбөрт пост тавьж эхэллээ.Бараа бүтээгдэхүүн ,дэлгүүр, байгууллага , үйлчилгээний төв,өөрийн фб хуудсаа сурталчлуулах байгууллага,хувь хүн админуудтай холбогдоно уу!
1.Пин пост,ковер зураг,бүтээгдэхүүний танилцуулга пост хамтдаа 30000 төгрөг бөгөөд группт 7хоног тавигдана.
2.Төлбөрт пост 10000 төгрөг бөгөөд группт мэдээлэл 7хоног тавигдана.Төлбөрт пост, зарыг зөвхөн группын админ оруулна.
Бүх орлого группын сайн үйлсийн аянд зарцуулагдана.