МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНЫ НЭГДСЭН ГРУПП

Хамрах хүрээ:
Зөвхөн Монгол Улсын Эрүүл Мэндийн Салбарт харъяалагдах Эрүүл Мэндийн Яам, улсын болон хувийн их, дээд сургуулиуд, бусад төрийн болон төрийн бус удирдлагын болон үйлчилгээний ажилтан албан хаагчид, суралцагчдад хамаарна.

Зорилго:
Монгол Улсын Эрүүл Мэндийн Салбарын уналтыг босгох, дэлхийн жишигт хүргэх их үйлд харъяа нийт салбарынхныг нэгтгэн татан оролцуулах, шаардлагатай нөхцөлд Төрийн Бус Байгууллага болгон өргөжүүлэх

Зорилт:
- Монголын Эрүүл Мэндийн Салбарын эмч, эмнэлгийн ажилчидын нэгдсэн цахим сүлжээг үүсгэх
- Салбарын сайн сайхны төлөө нэгдсэн зохион байгуулалттайгаар үзэл бодлоо илэрхийлэх, ажилчидын эрх ашгийг хамгаалах
- Төрийн удирдах дээд байгууллагын зохисгүй, буруу хууль, үйлдлүүдэд шаардлага тавьж ажилчидын дуу хоолойг хүргэх
- Эрүүл мэндийн салбарын төлөө нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах

Дотоод журам:
Группд ховын чанартай, нэгнийгээ муулах, ач холбогдол бага жижиг зарын чанартай, салбараас өөр төрлийн мэдээлэл зэргийг нийтлэхгүй байвал зохино.
Харин гарц, шийдэл, санал асуулга , судалгаа , сэтгэгдэл , мэдээлэл , мэдлэг , хэлэлцүүлэг, салбарын шинэ , сайн сайхан зүйлс , амжилт, гэрэлтэй гэгээлэг бүхнийг нийтлэхийг хүсч байна .

Жич: Салбарын бус, нэр царайгаа нуусан, гүтгэлэг доромжлол бичсэн, зохисгүй үйлдэл гаргасан гишүүдийг хасахыг урьдчилан анхааруулж байна .



Бид нэгдэж чадвал боломж үргэлж байдаг.
Нэгдсэн таньд Баярлалаа.


Санаачлан зохион байгуулагч :
Хүний их эмч Т. Адъяатөмөр